Лайв хийдэг хүмүүс байгууллагад ирэхэд яах вэ?
Эхний нийтлэл
Энэ нь зөвлөмж хэсэгт орсон эхний нийтлэл юм.
Таныг юу хийхийг заахаас урьтаж түүний лайвын талаарх мэдээллийг хүргэе.
Тэрээр Munkh-Erdene (402к), Даваа Мөнх-Эрдэнэ (128к) дагагчтай хоёр хуудсаар дамжуулан лайв хийдэг бөгөөд нэг лайвыг 700 мянган хүн үзэж, 10 мянган хүн үзэж, 3 мянган хүн дэмжсэн агуулгатай коммент бичиж, 3 мянган хүн найзууддаа түгээдэг байна.
Түүний лайвын агуулгад пропаганда буюу тархи угаах арга техник байгаа эсэхийг шалгаж үзэхэд 5 онооноос 4,3 оноо авч өндөр эрчтэй, сэтгэлзүйд чиглэсэн суртал ухуулгын нөлөө бүхий контент гэдэг нь илэрхий байна. Ийм төрлийн лайв нь мэдээлэл дамжуулах гэхээс илүү сэтгэл хөдлөлийн нөлөө ёс суртахуун, уур хилэн, хуурамч итгэл үүсгэх зорилготой байдаг.
Монголын мэдээллийн орон зайд эмоци давамгай, уур хилэнгийн эргэлт үүсгэж, төрийн институцэд итгэх итгэлийг системтэйгээр бууруулж, олон нийтийн бодит мэдээлэл ялгах чадамжийг сулруулж байгаа өндөр эрсдэлтэй нөлөөлөгч юм.
| Д/Д | Техник | PIS | Илрэл | Тайлбар |
|---|---|---|---|---|
| 1 | Хэл ярианы өнгө ба хэмнэл | 5/5 | “Гуйлгачин, дурак, хулгайч, архичин…” | Хүн эсвэл бүлгийг нэр төрийн доромж үгээр тодорхойлсноор “бид – тэд” гэсэн хоёр туйл үүсгэнэ. |
| 2 | Харьцуулалтын техник | 4/5 | “Энд өндөр цалин авч байхад багш, эмч нар цалингүй байна.” | Шударга бус байдлын дүрслэлээр “буруутан–хохирогч” хоёр туйл үүсгэдэг. |
| 3 | Хэтрүүлэлт, объектын үнэлэлт | 4/5 | “Энд ийм үнэтэй кофены машин байна”, “гадаа хаясан савыг гадаад архи гэнэ.” | Бодит байдлыг үг хэлээр хэтрүүлэн дүрсэлж, материаллаг ялгаа сэтгэлзүйн сэдэл болгон ашиглаж байна. |
| 4 | “Би л ярьна” гэсэн стратеги | 4/5 | “Хариу өгөхгүй, яриулахгүй, хэрүүл өддөг…” | Бусдыг дуугүй болгох, өөрийгөө илт давамгай үзүүлэх нь үзэгчдэд “энэ хүн мэддэг, хүчтэй” гэх мессежийг өгдөг. |
| 5 | “Би мэднэ ш дээ” хуурамч итгэл | 5/5 | Замдаа таарсан барилгыг зааж “энэ газын даргийг тэр томилсон” гэх мэт | Баримтгүй мэдээллийг итгэлтэй дуу хоолой, өөрийгөө эх сурвалж болгон илэрхийлж, үзэгчдийн итгэлийг олох. |
| 6 | Сексийн агуулгатай егөөдөл | 4/5 | ёс суртахууны сэтгэл хөдлөлөөр дамжуулан жигшүүлэх | Сонирхол, шоглол, дургүйцэл гурвыг зэрэг үүсгэдэг тул өндөр эрчтэй сэтгэл хөдөлгөх арга. |
| 7 | Давталт ба итгэл төрүүлэх схем | 5/5 | “Төрийн албан хаагчид ажлаа хийдэггүй”, “ширээндээ алга” | Тархи давтсан мэдээллийг “үнэн” гэж хүлээж авах. |
Ямар ч тохиолдолд дотогшоо нэвтрүүлэхгүй байх.
Олон нийттэй харилцах бодлогын дагуу түүнтэй харилцах нэг хүнийг урьдчилан бэлтгэх. Зөвхөн тэр хүн харилцаж бусад хүмүүс өдөөн хатгалагад автаж болохгүй.
Өндөр, аядуу хөдөлгөөнтэй, эрэгтэй, хүчтэй, тайван, ажлаа мэддэг, сэтгэл хөдлөлд автдаггүй хүн хамгийн тохиромжтой.
Лайвын үед амжилттай ажиллах. Олон нийттэй харилцах алба үндсэн ажлаа хийнэ.