Саруул ухаан, бодит мэдээлэл таны нэр хүндийг хамгаална
Үндсэн 4 үйлчилгээ — олон нийтийн харилцаа, мониторинг, стратеги
Өдөр тутам мэдээллийг илгээж, 14 хоногт зөвлөмж бүхий нэгтгэсэн тайлан хүргэнэ.
Мониторингид суурилж олон нийттэй харилцах шууд хэрэгжих зөвлөмж, бодлогын баримт бичиг боловсруулж, хэрэгжүүлэлтэд хяналт тавьж таны болон байгууллагын нэр хүндийг урт хугацаанд өсгөнө.
Цахим орчинд 2008 оноос хойш үлдсэн ул мөрийг шинжилж, танай байгууллагын талаарх эерэг сөрөг ойлголтыг шинжилж, түүндээ үндэслэн олон нийттэй харилцах 1–2 жилийн стратеги боловсруулна.
Та болон танай байгууллага олон нийтийн харилцааны гүн асуудалд орсон үед хурдан хугацааны хариу арга хэмжээ авч, эрсдлийг бууруулах, боломжит хэмжээгээр эргүүлэх нэг удаагийн кампанит ажил. Өргөн хүрээнд чадварлаг мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэдэг давуу талтай.
Цахим орчинд олон нийтийн хандлагыг 2012 оноос хойш шинжилсэн, контент, мессэжийн бодлогоор мэргэшсэн баг та бүхнийг олон нийтийн зан хандлагыг илүү тодорхой харж, дараагийн алхмаа итгэлтэй төлөвлөхөд бид хамтран ажиллана.
"Манай үйлчилгээ нь олон нийтийн ойлголт, сэтгэл хөдлөл, шүүмжлэлийг бодитоор мэдэрч, байгууллага эсвэл хувь хүний шийдвэр, нэр хүндийг алдаагүй, тогтвортой, урт хугацаанд өсгөхөд тусалдаг."
Бид өдөр тутмын мониторинг, олон нийтийн сэтгэл зүй, цахим орчин дахь өгөгдлийг шинжлэх аргыг ашиглан тухайн асуудалд цаг алдалгүй хандаж, нэр хүнд буурах эрсдлээ бууруулж, олны итгэлийг олдог.
Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түгээмэл ашигладаг олон нийтийн сүлжээнд мониторинг хийж, өгөгдөлд 6 үзүүлэлтээр дүн шинжилгээ хийдэг.
Дэлгэрэнгүй унших→Лайв хийдэг хүмүүс ирэхэд яах вэ? PIS үнэлгээ, 4 тактик, харилцах стратеги — бүгдийг дэлгэрэнгүй харна уу.
The Honor PR Agency-тай холбогдох, нэмэлт зөвлөмж авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Холбогдох